m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 08:08
42
Хөвсгөл аймгийн нийт нутгийн 80 хувьд нь цас оржээ

Хөвсгөл аймгийн нутагт дулаан сайхан хавар болж байгаа боловч өнгөрсөн шөнө Рэнчинлхүмбэ сумаас бусад бүх сумдын нутагт цас орж нийт нутгийн 80 хувьд 1-19 см-ын цасан бүрхүүл тогтжээ. Өнгөрсөн шөнө хамгийн их цас Хатгалд 19 см, Алаг-Эрдэнэ суманд 10 см, Мөрөн суманд 9 см цас орсон бөгөөд шөнөдөө бүх нутгаар 6 градусын хүйтэн хоносон байна. Өдөртөө дулаарч байгаан улмаас орсон цас хайлж эхэлсэн байна.