m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 08:12
89
Оскарын эзэн Жаред Лэтотой болзох хүн байна уу?

Америкийн кино академийн 86 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолоос, “Далласын худалдан авагчид” киноны Рэйон гэгч трансжендер залуугийн дүрээрээ “Шилдэг эрэгтэй туслах дүр номинацид шагнал гардсан Жаред Лето ганц бие бөгөөд найз бүсгүй хайж яваагаа Daily Telegraph сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.Тэрбээр одоо Австралид яваа бөгөөд Лето тэндээс найз бүсгүйн эрлээ эхлэх гэнэ. Түүнд таалагдахыг хүссэн ямар ч эмэгтэй яриа өдөж эхлэхэд л хангалттай гэж Жаред Лето хэлжээ. Тэрбээр “12 жилийн боолчлол киноны жүжигчин 31 настай Люпита Нёнгтой болон 21 настай дуучин Майли Сайрустай болзож байгаад салсан юм. Оскарын шагналтай жүжигчин Лето рок урсгалын “30 секунд Марс гариг дээр” хэмээх хамтлагт ах Шэннон Брауны хамт хөгжим тоглодог хэвээрээ бөгөөд хамтлагийнхантайгаа хамт саяхан Оросод тоглолтоо хийсний дараагаар удахгүй Тайландыг зорих гэж байгаа. Хамтлаг нийт 3 сая цомог борлуулсан амжилттай яваа билээ. Сонирхуулахад Лето Оскараас шагнал авсан дүрдээ хувирахын тулд 18 кг турж яс арьс болсон бөгөөд сүүлийн үед эргээд жиндээ орж байгаа юм байна.