m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 08:25
55
Эзэн нь тодорхойгүй үхэр, гахайг устгажээ

Өнгөрсөн хоногийн хугацаанд обектын гал түймрийн гурав, гал түймрийн зөрчлийн хоёр, мэдээллийн хоёр дуудлагаар харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. Үүнд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн Баатархайрханы 2 А хэсгийн айлын гадна нэг үхэр үхсэн байна гэсэн мэдээллийг 09:33 цагт Шуурхай удирдлагын төвд өгсөн байна. Энэ дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсээс найман алба хаагч, очиход эзэн нь тодорхойгүй цагаан шаргал зүсмийн үхэр тэжээлийн хордлогоор хорогдсон болохыг тогтоож устгажээ. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Хайрханы VI дугаар гудамжинд хашааны урд жалганд шөнийн цагаар үхсэн гахай авчирч хаясан байна. Энэ дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсээс албан хаагчид “Буян Хөхий” ХХК-ийн малын эмч нар газар дээр нь очиж 10 ширхэг /7 ширхэг тоорой, 3 ширхэг том/ үхсэн гахайнуудад үзлэг тандалт хийж, шинжилгээнд дээж авах боломжгүй байсан тул дүүргийн Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээний орон нутгийн өмчит аж ахуйн тээврийн үйлдвэрийн газрын ажилчдын хамт улаан чулуутын хогийн цэгт устгах арга хэмжээ авч ажилласан байна.