m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 08:26
59
Барсагийн хожигдолд Месси буруутай юу?

Испанийн спортын сэтгүүлчид хөлбөмбөгийн "Барса" багийг гурав дараалан ялагдал хүлээсэнд хэн буруутай вэ? хэмээн маргалдаж эхэлжээ. Ихэнх нь дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Л.Мессиг буруутгаж байхад нэг хэсэг нь дасгалжуулагч Т.Мартиног буруутгасаар байна. Тоглогчдын нэг нэгнээ мэдрэх чадварыг алдагдуулсан буруутан нь Тато болж байхад , идэвх зүтгэл гаргахгүй байна хэмээн Леог буруутгажээ. Дээр нь шилдэг хаалгач В.Вальдес гэмтэл авсан нь багийг аврах хүнгүй болсныг харуулж байгаа гэж шинжээчид дүгнэжээ.  Гурван өөр тэмцээнд өөрийнхөө улсын багууд болох “Атлетико”, “Гранада”, “Реал”-д ялагдсан нь тус багийн уналт ирэв үү гэж фанатууд нь санаа зовж байна. Дээр нь УЕФА-гаас шийтгэл хүлээж хүнд байдалд орчоод байгаа нь гал дээр тос нэмсэн хэрэг болжээ. “Барса”-гийн удирдлага тохиролцооны ширээний ард сууж, Мессигийн цалин хөлс, түүнтэй байгуулсан гэрээний талаар дахин нягталж, хэлэлцэх нь зүйтэй гэсэн хатуухан дүгнэлтийг зарим шинжээчид гаргаж байна. Неймар болон Алаба , Пике гээд гол тоглогчид нь гэмтэлтэй Барсагийн гол ачааг бас Месси ганцаараа үүрэх бололтой.