m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 08:35
63
Владимир Путины шууд ярилцлагын үеэр хийсэн гол мэдэгдэлүүд

ОХУ-ын Ерөнийлөгч Владимир Путин улсдаа тулгамдаж байгаа асуудлаар иргэдтэйгээ жил бүр ярилцдаг уламжлалтай. Энэ удаагийн нээлттэй ярилцлага өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 17-нд болж өндөрлөлөө. Ихэнхи асуултууд Украин болон Крымтэй холбоотой байсан юм. Нийтдээ гурван цаг 54 минут үргэлжилсэн уг ярилцлагын үеэр Путин 70 асуултанд хариулт өгсөн юм. Үүний орон сууц, хориг арга хэмжээ, АНУ ОХУ-ын хоорондын харилцаа болон Барак Обаматай ямар харьцаатай байдаг талаар ярилцжээ.

Украин Крымийн асуудлын талаар

В.Путин - Украинд зэвсэгт хүчээр улсыг эзлэн авсан ба Оросын талаас Украины зүүн хэсэгт болж буй үймээн самуунд огт оролцоогүйг хэлжээ. Түүнчлэн Орос улс үргэлж Украиныг дэмжиж дэргэд нь байсныг онцлон хэлээд манай улс Украинд аль хэдийн хэдэн зуун тэрбум долларын тусламж үзүүлсэн гэжээ.  

Крым болон Севастополийн асуудлын талаар

В.Путин - Бид Крымд цэргийн үйл ажиллагаа явуулах бодолгүй байсан хэдий ч орос хэлтнүүдэд бодитой аюул занал учирсан учир бид эдгээр бүс нутгийг ОХУ-тай нэгтгэх болсон юм. Уг саналыг ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөл дэмжсэний үндсэн дээр хийсэн.

Украин руу цэргийн хүч оруулах тухайд

В.Путин - Украин руу цэргийн хүч илгээхгүйгээр улс төрийн дипломат харилцаагаар энэ хурцадмал байдлыг шийдвэрлэж чадна гэдэгт их найдаж байна хэмээн хэлжээ.

Орон сууц, нийтийн аж ахуй

Ерөхийлөгч Омск мужийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан орон сууцны тусламж үзүүлнэ гэсэн юм. Түүнчлэн Крым рүү зорчих онгоцны үнийг тогтоосон ба онгоцны үнэ хоёр талдаа 7.5 мянган рубль бол вагоны тасалбарын үнэ 2-3 мянган рубль болгожээ.

Эдвард Сноудены тавьсан асуултын талаар

АНУ-ын тагнуулын агент асан Эдвард Сноуден Ерөнхийлөгчид хандан видео бичлэгээр асуулт тавьсан байна. Түүний сонирхсон асуулт нь ОХУ, АНУ-ын адил нийтийн тандалт явуулдаг эсэхийг асуужээ.

В.Путин - Утасны яриаг чагнах, интернэтээр тандалт хийхийг ОХУ-ын хуулиар зохицуулагдсан ба АНУ-д гарсан шиг замбраагүй зүйл байхгүйг хэлжээ.

Барууны хориг арга хэмжээний талаар

В.Путин - Европын зөвлөлийн парламентын ассамблейд ОХУ-ын байр суурийг эргүүлэн хадгалахыг шаардахгүй ба тусгаарлахгүй бодолтой байгаа. Барууныхны тавьж байгаа хориг арга хэмжээ ОХУ-ын бизнес эрхлэгч Геннадий Тимченко, Аркадий болон Борис Ротенберг нарт Крымтэй холбоотой хориг арга хэмжээ аваад байгаа.  

АНУ ОХУ хоорондын харилцааны тухайд

В.Путин - Москва Вашингтонтой эргээд таатай харилцаагаа сэргээхийн сацуу итгэлийг дахин олохыг хүсэж байгаа. Худал хуурмаг байдлыг зогсоож, улс төрийн дарамт шахалтаас илүүтэйгээр нэг хэлээр ярьж, харилцан бие биенийхээ үзэл бодлыг хүндэтгэх хэрэгтэйг хэллээ.

В.Путин өөрийн хамтрагч Барак Обамагийн талаар “Тэр зоригтой, боловсон хүн” гээд тэдний хооронд ямар нэг хувийн дотно нөхөрлөлийн харилцаа байхгүйг хэллээ.