m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 08:38
174
Э.Одгэрэл “sale” зарлав

Загварт хөл тавьсан цагаасаа л карьерээ өдийг хүртэл алдалгүй ирсэн “Мөнхийн залуу” хэмээх тодотголт эрхэм хатагтай Э.Одгэрэл топууд дундаа хамгийн өндөр ханштай нь. Тэрбээр нэг компанитай удаан хугацааны гэрээ хийхийг чухалчилдаг бөгөөд сард дундажаар 20 сая төгрөгийн гэрээ үзэглэж, тайзны нэг гаралтаараа 300-500 мянган төгрөгийг хөнгөхөн халаасладаг. Харин шинэ топ мэндэлсэнээр түүний замналд багагүй нөлөөлнө гэж бодсон уу ямартай ч энэ жилийн тухайд загварын тайзан дээр гарах үнээ бууруулаад зогсохгүй хамтран ажилладаг байгууллагууддаа ч “sale” зарлаад байгаа сурагтай. Түүнийг юуны учир ийм шийдвэр гаргасныг ирэх оны бүтээмж нь харуулна буй за.