m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 08:50
228
Автомат машинаас үнээний шингэн сүү авах боломжийг “Эко сүү” компани нэвтрүүлж байна

“Эко сүү” компанийн элгэн таргийг хэрэглэгчид маань мэдэх байх. Тэгвэл тус компани нийслэл хотынхоо хэрэглэгчдэд үнээний ариутгасан сүүг өөрийн хүссэн хэмжээгээр худалдах авах боломжийг шинээр олгохоор болжээ. Монголдоо анх удаа сүүний автомат машиныг нэвтрүүлж, Баруунтуруунд өдөрт 30 тонн сүү боловсруулах хүчин чадалтай сүүний үйлдвэрийнхээ нээлтийг хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Баянчандманьд байрлах үнээний фермерийн төлөөлөгч болон Партизаны тосгонд үйл ажиллагаа эрхэлдэг хоршоо, фермерийн эзэд оролцсон юм.

АТМ-ээс мөнгө авч байгаа шиг л карт уншуулж, үйлдвэрийн аргаар цэвэршүүлсэн, үнээний сүүгээ хүссэн хэмжээгээр нь гэрийнхээ ойролцоо байрлах тус машинаас авах боломжтой болж байгаа юм. Одоогийн байдлаар тус компани “Friendlу mart” сүлжээ дэлгүүрт 16 автомат машин байрлуулжээ.

“Эко сүү” компани өөрийн үнээний фермерээс сүү авахаас гадна бусад хоршоо фермерээс сүү худалдан авч, үйлдвэртээ 90 градуст хүртэл ариутган шууд 150 литрийн багтаамжтай саванд савлагдан автомат машинд сууриулагдан хэрэглэгчдийн гарт хүргэж байгаа юм. Ерөнхийдөө социализмын үед монголчууд шингэн сүүгээ дэлгүүрээс саваар авдаг байсан нь орчин үед арай боловсронгуй болон эргэн ирж байгаа нь энэ. Энгийнээр хэлбэл та АТМ-ээс мөнгө авч байгаа шиг л карт уншуулж, үйлдвэрийн аргаар цэвэршүүлсэн, үнээний сүүгээ хүссэн хэмжээгээр нь гэрийнхээ ойролцоо байрлах тус машинаас авах боломжтой болж байгаа юм. Одоогийн байдлаар тус компани “Friendlу mart” сүлжээ дэлгүүрт 16 автомат машин байрлуулжээ. Мөн дэлгүүрийн ойролцоох оршин суугчдад сүүнийхээ картыг үнэгүй олгох гэнэ. Харин хэрэглэгчид “Эко сүү” компанид хандаж картаа мөнгөөрөө цэнэглээд л сүүгээ авах боломжтой юм. Гадуур хүүхдээ дагуулж яваа ээж хүүхдэдээ ундаа авч өгөхийн оронд картаа уншуулаад ариутгасан үнээний цэвэр сүү авч өгөх юм. Цаашид 150 гаруй сүүний автомат машиныг томоохон сүлжээ дэлгүүр болон хорооллын дэлгүүрт суурилуулах гэнэ. Энэ машин нь ухаалаг үйлдлийн системтэй. Өөрөөр хэлбэл төхөөрөмжид хичнээн литр сүү үлдэв, хичнээн литр сүү хэрэглэгч авав, хэвийн ажиллаж байна уу, үгүй юу, доторх сүүний хадгалж байгаа температур нь хэд байгаа гэх мэт бүх мэдээлэл нь  компанийн мэдээллийн системд тогтмол ирж тухайн сүүний машин хяналтанд байх юм.

Residential buildings stand in the Grange Road area of Singapore. Үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж байсан фермерийн эзэд биднээс авсан шинэ сүүг эрүүл ахуйн шаардлага хангасан орчин үеийн тоног төхөөрөмжөөр ариутган хэрэглэгчдийн гарт сэтгэл ханамжийн баталгаатай очиж байгаа нь хамгийн чухал хэмээж байлаа. “Эко сүү” компани сүү нийлүүлж буй фермерүүдэд малын тэжээл нийлүүлэх гэнэ. Учир нь хэрэглэгчдэд сайн чанарын сүү, сүүн бүтээгдэхүүн хүргэх үүднээс өөрсдийн тэжээлийн үйлдвэртээ үйлдвэрлэсэн тэжээлийг өгч байгаа юм. Тухайн тэжээлийг мал идсэнээр сүүний гарц нэмэгдэхээс гадна илчлэг, чанар нь сайжрах юм. Ингэснээр хэрэглэгчдийн гарт ямар тэжээл хэрэглэсэн, ямар ферм хоршооллоос сүү авч, ариутган үйлдвэрлэгдсэн нь тодорхой бүтээгдэхүүн очих юм. Мөн автомат машинд суурилагдсан сүү 24 цаг хадгалагдахгүй бөгөөд өдөр болгон шинэ сүү түгээх гэнэ.

Residential buildings stand in the Grange Road area of Singapore. “Эко сүү” компанийн гүйцэтгэх захирал Б.Алтантуулаас ямар учраас Монголд сүүний автомат машин оруулах болсон талаар тодруулсан юм.

-Танай нэвтрүүлж буй шинэ ажил иргэдэд их хэрэгтэй санагдлаа?

-Сүүний автомат машин европын оронд ихээхэн нэвтэрсэн байдаг. Иймээс  Монголын зах зээлд бусдаас шинэлэг байдлаар мөн хадгалалтын хувьд чанарын өндөр шаардлага хангасан сүүг үйлдвэрлэлээс шууд хэрэглэгчдэд хүргэхийг зорьсон юм. Хэрэглэгчид зуны цагт эрүүл ахуйн шаардлагад нийцсэн эсэхийг мэдэхгүй шингэн сүү худалдаж авдаг. Харин манай шингэн сүүг худалдан авснаар буух нэр буцах хаягтай, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн авч байгаа юм.

-Сүүний үйлдвэр болон автомат машиныхаа онцлогыг танилцуулна уу?

Сүүний автомат машинд 150 литрийн багтаамжтай бетон багтдаг. Үнээний сүүний тослог нь 3-3.5 хувь юм.

-Сүүний үйлдвэртээ европ технологийг ашиглаж байгаа. Манай үйлдвэр цагт гурван тонн сүү ариутгах хүчин чадалтай. Харин автомат машины хувьд хасах дөрвөн градуст сүүг хадгалах бөгөөд сүүний гарцны цоргоо цэвэр усаар автоматаар цэвэрлэдэг. Сүүний автомат машинд 150 литрийн багтаамжтай бетон багтдаг. Үнээний сүүний тослог нь 3-3.5 хувь юм. Одоогийн байдлаар манай компани 30 хүнийг ажлын байртай болгоод байна.

-Эко сүүний онцлог юу вэ?

-Манай компани эцсийн бүтээгдэхүүнээ чанартай гаргахын тулд үнээндээ өгөх тэжээлээс нь авахуулаад анхаарч байгаа. Иймд компанидаа үйлдвэрлэсэн тэжээлээ Мал, аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд  шинжлүүлж батлуулсан. Манай тэжээллийг Монголд үйлдвэрлэсэн хамгийн тэжээллэг сайн тэжээл байна гэсэн. Мөн Баянчандманд манай компани 50 үнээний фермертэй. Ферм маань франц үүлдрийн үнээтэй ба өдөрт дунджаар 50 литр сүү буюу нэг тонн сүүг үйлдвэртээ нийлүүлдэг байгаа.

-Фермерүүдэд тэжээллийн урамшууллыг хэрхэн олгож байгаа вэ?

-Литр сүү тутамд 300 грамм тэжээл өгч байгаа юм. Мөн сүү авах бүртээ шинжилгээнд хамруулж, шаардлага хангасан сүүг худалдан авч байна. 

Партизаны аж ахуйн малчин Т.Баянжаргал 10 үнээтэй бөгөөд тус үйлдвэрийн тэжээлээс малдаа өгч, сүү нийлүүлж байгаа гэнэ.

-“Эко сүү” компани нь литр сүүг  та нараас хэдэн төгрөгөөр худалдан авдаг вэ?

-Литр сүүг зах зээлийн үнээс дээгүүр үнэлгээгээр авч байгаа. Партизаны аж ахуйд сүү хүлээх авах цэг байгуулсан тул малчдад чирэгдэл багатай юм. Өдөрт нь тухайн цэгээс үйлдвэр лүү авчирч боловсруулаад хэрэглэгчдэд шинэ сүү хүргэж байгаа нь таалагдлаа.

-Тус компанийн зүгээс сүү нийлүүлж байгаа фермерүүдэд малын тэжээл өч байгаа.  Малдаа хэрэглэж үзсэн үү?

-Малчдын хувьд үнээнийхээ сүүний гарцыг нэмэгдүүлэхийн тулд төрөл бүрийн тэжээл өгдөг ч үр дүн муутай байдаг. Тэгвэл тус компанийн тэжээлийг үнээндээ хоёр кг-аар гурав өдөр өгтөл сүүний гарц эрс сайжирч, 500 граммаар нэмэгдсэн. Өдөрт гурван кг-аар өгөхөд таван удаа үнээгээ сааж байна.