m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.14 05:14
130
ОХУ Туркээс хүнсний бүтээгдэхүүн импортолно

ОХУ-ыг Украин дахь  салан тусгаарлагчдад зэр зэвсгийн тусламж үзүүлж байна хэмээн буруутгаж тус улсад АНУ болон Европын холбоо хориг тавиад байгаа юм. Эргүүлээд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ч хориг тавьсаар байна. Тэрбээр саяхан АНУ, Европын холбоо, Австрали, Канад, Норвеги зэрэг орноос жимс, хүнсний ногоо, мах, шувууны мах, загас, дун, хясаа, сүү цагаан идээний төрлийн бүтээгдэхүүнийг хориглосон. Уг үйл явдалд ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас “Дотоодын хэрэгцээгээ бид хангаж чадна” хэмээн мэдэгдээд байсан. Энэ сарын 13-нд буюу өчигдөр Туркийн Хөдөө аж ахуйн яамнаас ОХУ-д хүнсний бүтээгдэхүүн, ялангуяа жимс, хүнсний ногоо экспортлохоор болсон гэдгээ зарлажээ.

Турк улс ОХУ-д жимс, хүнсний ногоо экспортлохоор болжээ

Г.Төгөлдөр