m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 09:10
43
“Цэвэр орчин-Улаанбаатар” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Эрүүл мэндийн яамнаас санаачлан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хамтран “Цэвэр орчин-Улаанбаатар” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.Энэхүү хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Эрүүл мэндийн сайдын ахлах зөвлөх М.Туяа, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Энхцэнгэл, ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга М.Ням-Очир, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл болон нийслэлийн дүүрэг, хороодын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчид оролцож, хөрс, ус, орчны бохирдол, хог хаягдлын менежментийн талаар ярилцаж, санал солилцлоо.

Н.Байгаль