m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 09:15
567
Хэзээ ч үл мартагдах "Сэрүүн хасын нууц"

“Сэрүүн хасын нууц” эмгэнэлт драмын жүжиг СТӨ-ны тайзнаа дахин амилаад удаагүй байгаа билээ. Тус жүжиг нь  “Х-Түц” продакшныханы тав дахь тайзны бүтээл бөгөөд хятадын алдарт “Сюөкэ бүсгүй” зохиолоос сэдэвлэн “Сэрүүн хасын нууц” нэртэйгээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сард нээлтээ хийж үзэгчдийг байлдан дагуулж, нилээдгүй хүмүүсийн сэтгэлийн утсыг хөндөж уйлуулан үзэгчдийн дунд “Уйлуулдаг жүжиг” хэмээн алдаршаад байсан билээ.

Д.Болдбаатарын орчуулгаар 2011 онд ном болон хэвлэгдсэн тус зохиолыг МУГЖ Н.Сувд,И.Одончимэг тайзны жүжиг болгон бичиж Д.Найдандорж найруулсан аж. “Сэрүүн хасын нууц”  жүжгийн гол дүрд МУАЖ Н.Сувд, МУГЖ Ш.Дэлгэржаргал, И.Одончимэг, Л.Баттулга,  СТА Н.Ялалт, Т.Бархүү, Л.Эрдэнэ-Очир нар тоглосон юм. Жүжиг эхлэн хөшиг нээгдсэн  мөчөөс хаагдах хүртлээ үзэгчдийг огшоож, гуниг, харуусал, ухаарал бэлэглэж байлаа. Зарим эрхмүүд “Үнэхээр гайхамшигт бүтээл байна.  “Х-Түц” продакшныхан өмнө нь нилээд хэдэн драмын жүжиг тоглож байсан энэ бол хамгийн шилдэг нь” хэмээн дуу алдаж байсан юм.

“Сэрүүн хасын нууц” жүжгийн тайз засалт, хөгжим, хувцас хэрэгсэл, жүжигчдийг сонгосон байдал зэрэг маш олон зүйл нь найруулагчийн ур чадварыг илэрхийлж байсан юм. Тус жүжигт  чадварлаг жүжигчдийг урилгаар тоглуулсан аж. Намбалаг, дөлгөөн Н.Сувд гуай хүүгийнхээ төлөө бүхнийг хийхэд бэлэн, хахир хатуу, ямбатай Луо авхайн дүрийг тун гайхалтай бүтээсэн бөгөөд Сөэкө, Ямөн нарын охин Сяо Юидянийн дүрд тоглосон арван настай Э.Анужин үзэгчдийн сэтгэлийг эрхгүй татаж байлаа.Ингээд та бүхэндээ “Сэрүүн хасын нууц”  эмгэнэлт драмын жүжгийн фото сурвалжлагыг сонирхоно уу.