m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 09:15
33
Тэйлор Свифт хамгийн их орлоготой дуучнаар тодорлоо

Биллбоард сэтгүүл өнгөрсөн оны хамгийн их орлого олсон 10 уран бүтээлчийг нэрлэсэн байна. Дуучин Тэйлор Свифтийн нэг жилийн орлого 39,6 сая ам.доллар болж тус жагсаалтыг тэргүүлжээ. Свифт “Red” цомгийн борлуулалт, аялан тоглолтоороо ийм их орлого олж чадсан байна. Удаах байранд Жастин Тимберлейк, Кенни Чесни нар орсон бол зургаа дугаар байранд дуучин Бейонсе 24 сая ам.долларын ашгаар багтжээ. Бейонсегийн Mrs.Carter World аялан тоглолтын орлого түүнийг зургаа дугаар байрт жагсахад нөлөөлсөн хүчин зүйл болжээ.