m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 09:39
152
“Бидний бахархал” хүүхдийн урлагийн VIII наадмын шилдгүүд тодорлоо

Residential buildings stand in the Grange Road area of Singapore. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас хүүхэд багачуудад үндэсний ёс заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, ардын урлагийн өв санг өвлүүлэх, тэдний авъяас чадварыг нээх, хөгжүүлэх, урлагийн болон гоо зүйн боловсрол олгох зорилгоор цэцэрлэг, сургуулийн дунд “Бидний бахархал” ардын урлагийн наадмыг зохион байгуулжээ. Монголын хүүхдийн ордонд наймдахь жилдээ тус наадмын шилдгүүдийн тоглолт болсон юм.  Урлагийн их наадмыг Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагын "Хайлааст" орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, Чингэлтэй Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулж нийт 12 төрлөөр 171 хүүхэд шалгарч, шагналтнуудад оюуны хөрөнгө оруулалт хийн, хүүхдийн хөгжлийг дэмжих үүднээс хүүхдийн насны онцлогт тохирсон буддаг ном, үлгэр, хүүхдийн уран зохиолын дээж, толь бичиг зэргээр урамшуулжээ.

Түүнчлэн хүүхдийн авъяасыг хөгжүүлж, идэвхи оролцоог ханган амжилттай оролцсон сургууль цэцэрлэг, хөгжмийн багшийг шалгаруулан сургуульд нь хөгжим болон хөгжмийн техник зэмсэг бэлэглэсэн юм. Энэ жил “Бидний бахархал” урлагийн их наадамд 1320 оролцогч хүүхэд оролцсон нь наадмын хүрээг улам бүр тэлж, улам өрсөлдөөнтэй болсон байна.

Цэцэрлэгийн насны ангилал:

Гоцлол дууны төрөл:

1-р байр: 43-р цэцэрлэгийн Э.Хонгорзул

2-р байр: 33-р цэцэрлэгийн Г.Тэнүүн

3-р байр: 83-р цэцэрлэгийн Б.Жаргалсайхан

Харилцаа дууны төрөл:

1-р байр: 83-р цэцэрлэг Б.Гэрэлт-Од, Т.Анужин

2-р байр: 39-р цэцэрлэгийн У.Энгүүн, Б.Энхжин

3-р байр: 9-р цэцэрлэг “Золбоо” хамтлаг

Гоцлол бүжиг:

1-р байр: 74-р цэцэрлэг Л.Удвал

2-р байр: 33-р цэцэрлэг Э.Ананд

3-р байр: 43-р цэцэрлэг Э. Хонгорзул

Хамтлаг бүжиг:

1-р байр: 70-р цэцэрлэг “Жамух” хамтлаг

2-р байр: 33-р цэцэрлэг “Маамуу нааш ир” хамтлаг

3-р байр: 9-р цэцэрлэг “Аялгуу” бүжгийн хамтлаг

Шилдэг цэцэрлэг: 33-р цэцэрлэг

Шилдэг багш: 9-р цэцэрлэг хөгжмийн багш: Ц.Тамир

Сургуулийн насны ангилал:

Гоцлол дууны төрөл:

1-р байр: 5-р сургуулийн сурагч Хулан

2-р байр: 117-р сургуулийн сурагч Э. Намуундарь

3-р байр: 50-р сургуулийн 5а ангийн сурагч С.Марал-Од

Харилцаа дууны төрөл:

1-р байр: 5-р сургуулийн сурагч Хүслэн, Сарнай

2-р байр: 50-р сургуулийн сурагч Ч.Чинбат, Д.Ариунболор

3-р байр: 57-р сургуулийн сурагчЖ.Ариунтөгс, Л.Энхтуяа

Гоцлол бүжиг:

1-р байр: 50-р сургуулийн сурагч Д.Ариунболор

2-р байр: 49-р сургуулийн 6 а ангийн сурагч Ц.Амина

3-р байр: 23-р сургуулийн сурагч Б.Номундарь

Хамтлаг бүжиг:

1-р байр: 24-р сургуулийн “Цоглог” хамтлаг

2-р байр: 50-р сургуулийн “Мөнхий аялгуу” хамтлаг

Цөөхүүл хөгжмийн хамлаг:

1-р байр: 50-р сургуулийн “Мөнхий аялгуу” хамтлаг

2-р байр: 23-р сургуулийн морин хуурын хамтлаг

3-р байр: 24-р сургуулийн “Золбоо” хамтлаг

Морин хуур:

1-р байр: 23- р сургууль Ц.Маргад-Эрдэнэ, Ж.Тэмүүлэн, Б.Баярмагнай

2-р байр: 50-р сургуулийн сурагч Б.Тэмүүлэн, Л.Хүмүнбат, Э.Чингүүн

Язгуур урлаг:

1-р байр: 61-р сургуулийн сурагч Н.Алтанцэцэг

2-р байр:  72-р сургуулийн сурагч Бүдханд

3-р байр: 39-р сургуулийн сурагч О.Мөнхзул, О.Энхзул

Уран нугаралт:

1-р байр: 5-р сургуулийн сурагч Чойнхорням

2-р байр: 57-р сургуулийн сурагч Анужин

3-р байр: 50-р сургуулийн сурагч Б.Мөнгөнсор, Х.Мөнхтуяа, Э.Маргад

Шилдэг сургууль: 50-р сургууль

Шилдэг багш: 72-р сургуулийн багш Ц.Дүүрэнхундага