m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.15 00:56
36
БНСУ хоёр давхар автобусыг нийтийн тээвэрт явуулна

БНСУ хурдны замаар зорчдог автобусанд зорчигчийн аюулгүй байдал, тав тухыг хангах үүднээс зөвхөн суудлын хэмжээгээр хүн авдаг болсон.  Үүнтэй холбоотойгоор хот хооронд болон дүүргүүдийн дунд үйлчилдэг нийтийн тээврийн ачаалал ихээхэн нэмэгдсэн бөгөөд ачааллыг бууруулах үүднээс 250 ширхэг хурдны автобусыг нэмэлтээр үйлчилгээнд гаргажээ. Мөн нэг жилийн өмнөөс хэлэлцэж эхэлсэн хоёр давхар автобусыг хотын төвийн үйлчилгээнд гаргах асуудал шийдвэрлэх шатандаа орсон байна. Энгийн нийтийн тээврийн автобус нь 49 зорчигч суулгах боломжтой  бол хоёр давхар автобус нь 60-90 зорчигчдод  үйлчлэх чадалтай гэнэ.