m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 09:43
65
Мерседесийн залуус Шанхайд од болж байна

 “Формула-1” ангилалын уралдаанууд амжилттай үргэлжилсээр энэ удаа Шанхайн авто тойруулгад дэлхийн шилдэг нисэгчид өрсөлдөхөөр ирээд байна. Өмнөх гурван гараанд түрүүлсэн “Мерседес” багийн нисгэгчид Шанхайд сүр дуулиантай иржээ. Малайз, Бахрайнд түрүүлсэн Л.Хэмилтон ,Австралийн гранприд манлайлсан Н.Росберг нар энэ удаад ч урдаа ганц ч машин алдахгүй хэмээн амалж байна. Ред булл багийн ноёрхолыг зогсоон ДАШТ-ийг тэргүүлж буй залуу нисэгчид Шанхайд ирж фэнүүдтэйгээ уулзжээ. Шанхайн иргэд тэднийг Холливудын одод шиг хүлээн авсан юм. Хувийн болон зохион бүтээгчдийн цомыг “Мерседес” баг 111 оноотой тасархай тэргүүлж байгаа бөгөөд “Форс Индия Мерседес” 44, “Макларен” 43, “Ред Булл Расинг-Рено” 35, “Феррари” 33 оноотой уралдаанаа үргэлжлүүлж байна.