m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 09:45
1198
Орчин цагийн олимпийн наадам

Хүн төрөлхтөн анхны олимпийн наадмыг МЭӨ 774 онд зохион байгуулсан ба 1896 оны дөрөв дүгээр сарын зургааны өдөр орчин үеийн олимпийн анхны наадам олимпийн өлгий нутаг Грекийн Афин хотод зохиогджээ. Хүн төрөлхтөний эв найрамдлын бэлгэ тэмдэг олимпийн наадам “Хурднаас хурдан , өндрөөс өндөр, хүчтэйгээс хүчтэй” гэсэн уриатай. Анх зохион байгууллагдсанаасаа хойш зуны 30, өвлийн 24 олимп болсон бөгөөд хамгийн их хөрөнгө зарцуулсан олимп нь Сочи болон Бээжингийн олимп байжээ. 1928 оны Амстердамын олимпод түүхэнд анх удаа бамбарын гал ассан бол 1932 оны Лос Анжелосын олимпийн наадмаас медалийн тавцанг хэрэглэж эхэлсэн бөгөөд баг тамирчдын байрладаг олимпийн тосгоныг Америкчууд анх байгуулж байжээ. Олимпийн наадмыг өөрийн улсдаа зохиох орнууд Олон улсын олимпийн хороонд нэрээ өгдөг бөгөөд тухайн олимп болохоос долоон жилийн өмнө сонгогдон хотын нэрийг зарладаг байна. Өнгөрсөн жил 2020 оны олимпийн эрхийг Япон улсын Токио хот авсан. Дараагийн зуны олимп 2016 онд Бразил улсын Рио Дэ Жанейро хотод болох бол өвлийн 2018 онд БНСУ-ын Пёнчан хотод болно.