m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.15 02:49
5905
Монгол улсын мөнгөн тэмдэгтийн түүх

Монголын мөнгөн тэмдэгт нь урт удаан жилийн түүхтэй мөнгөн тэмдэгт юм. Монгол туургатан Хүннү, Түрэг, Уйгар гүрний үеэс зоосон мөнгө цутгаж арилжаа наймаанд хэрэглэж байсан баримтууд олон бий. Их хаан Чингис Монголын нэгдсэн тулгар төрийг үүсгэн байгуулж Сүхэс нэртэй алт, мөнгөн зоос цутгуулж байх үед улмаар 1227 онд дэлхийд анх удаа цаасан тэмдэгт хэвлүүлж гүйлгээнд хэрэглэжээ. Монгол туургатан 1236 онд төрөл бүрийн хэлбэр, хэмжээ, жинтэй зоосон мөнгийг нэгтгэн ижил хэмжээ, жинтэй зоос цутган гаргах “Мөнгөний шинэтгэл” хийж байжээ.

1260 онд алт, мөнгөн баталгаатай хэвлэн гаргасан “Хубилай хааны мөнгөн дэвсгэрт” цаасан дэвсгэрт нь гүйлгээний найдвартай хэрэгсэл болж байсан гэнэ.
Уг мөнгөн тэмдэгтийг луу болон цэцгээр найруулан чимж хүрээлжээ. Нүүрний төв хэсэгт эвхмэл үсэгтэй тамга дарсан байна. 1907 онд Оросын эрдэмтэн Козлов Өвөр Монголын Эзэний хошууны нутаг Хар хотын тууриас олж авчээ. Энэ мөнгөн дэвсгэрт одоо ОХУ-ын Санкт-Петербургийн Эрмитажид хадгалагдаж байгаа аж.

1267-1918 оны хооронд “Их сагийн тийз” буюу “Нэг шар цай” хэмээх мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд хэрэглэж байсан аж.
Тийзийн гол хэсэгт төв дөрвөлжин эвхмэл үсэгтэй дөрвөлжин тамгаар /улаан/ тамгалсан цаасны голоор хуучин монгол бичгээр хар бэхтэй бийрээр “Их сангийн тийз” баруун талд нь Нэг шар цай, Арван шар цай  гэж тийзний ханшийг тоочин бичдэг. Шар цай гэдэг нь зузаан цайг 60 хуваасны нэгийг хэлдэг байжээ. 

“Нэг цэнгийн тийз” гэдэг үнэт цаас нь одоогийн Өмнөговь аймгийн Номгон  сумын Эхэн загийн хийдийн жасын сангаас XIX-XX зуунд гаргасан юм. Энэ тийз нь 109/70мм-ийн хэмжээтэй зузаан орос цаасан дээр нарийн угалз хээг хүрээ болгон шар өнгөөр барлан төв хэсэгт нь мөнгөлөг өнгөөр “Баруун эхний нэг цэнгийн тийз” гэж бичсэн.

Таван фун мөнгөний үнэтэй тэнцэх үнэ бүхий тэмдэгтийг Ламын гэгээний /одоогийн Баянхонгор аймаг Эрдэнэцогт сум/ хийд гаргаж байсан. Зүүн гар талын дээд хэсэгт төвдөөр хоёр мөр байх боловч уншиж тайлаагүй. Доод зайд хятад бичгээр “Эзнээс хүртээсэн 5 фун” гэсэн 37/35 мм 4 хятад үсэг бүхий дөрвөлжин тамгатай. 

Богд хаант Монгол Улсын мөнгөн тэмдэгт нь “Бага болзоот хааны мөнгөн тэмдэгт” 1921 оны дөрөвдүгээр сарын 20-ноос аравдугаар сарын 20-ны хүртэл зургаан хувийн хүүтэй гаргах бөгөөд малаар баталгаажуулах болсон. 10-тын доллар нь хонины, 25 доллар үхэр, 50доллар морь, 100 доллар тэмээний зурагтай байв.

Цаасан мөнгөн дэвсгэрт нь 110/80 мм-ийн хэмжээтэй зузаавтар орос цаасан дээр хээтэй давхар хүрээтэй түүний голд батад оршихын бэлэгдэл хас тэмдэгийн зурагтай хасын 4 буланд шороо, ус, агаар, тал гэсэн дөрвөн махбодийн дүрслэлтэй модон бараар сийлж тусгай найрлагаар ар, үр зэрэг үрийн зүйлээр найруулсан шаравтар ногоон будгаар барласан байдаг. 

1925 онд гаргасан мөнгөн тэмдэгт нь 1924 онд батлагдсан манай улсын анхны Үндсэн хуулийн дагуу Соёмбо сүлдтэй монгол үсгээр бичигдэн хэвлэгдсэн байна.

1939 онд гаргасан мөнгөн тэмдэгт нь Соёмбо, Сүлдтэй мөн нүүрэн талдаа 1921 оны ардын хувьсгалын удирдагч  Д.Сүхбаатарын хөрөг зурагтай гарсан байна. 

1941 онд гаргасан мөнгөн тэмдэгт нь 1940 онд батлагдсан Үндсэн хуулиар шинэчлэгдсэн таван хошуу мал бүхий сүлдтэй ба Д.Сүхбаатарын хөрөг байрласан байна.  Нөгөө талд нь хуучин монгол бичгээр тоо үсэгтэй хажууд нь криллээр тоо үсгээр давхар бичсэн.

1955 онд гаргасан мөнгөн тэмдэгт нь 1940 оны татлагдсан сүлдтэй Д.Сүхбаатарын хөрөгтэй ба мөнгөн тэмдэгтийн бүх үсэг тоог кирилл бичгээр бичжээ.

1966, 1981, 1983 онд гарсан мөнгөн тэмдэгтүүд нь 1966 онд 1, 3, 5, 10, 25, 50, 100 төгрөг, 1981 онд мөнгөний шинэ нийлүүлэлт хийсэн нь худалдаанд гарсан социалист худалдааны бараа бүтээгдэхүүний хийлүүлэлт ихэссэнтэй холбоотой юм.
1981 онд 20 төгрөгийн мөнгөн тэмдэгтийг анх удаа зураач Р.Алтанхуягийн зургаар ЗХУ-д үйлдвэрлэн гаргасан байна. 

Монголбанк дэлхийн улс орнуудын жишгийг харгалзан зоосон мөнгөнөөс гадна 20, 50, 100, 200 төгрөгийн зоосон төгрөг үйлдвэрлүүлэн 1996 онд гүйлгээнд гаргасан. 200 төгрөгний зоос нь Засгийн газрын ордны зурагтай, 100 төгрөгний зоос нь Жанрайсэг сүмийн, 20, 50 төгрөгний зоос нь дэвсгэртийн үнийн дүнгээр чимэглэсэн зурагтай.

Одоо Монгол Улсын гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгтүүд