m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 09:50
93
Арванхоёр хэсэг алт залгисан байжээ

Residential buildings stand in the Grange Road area of Singapore. Энэтхэгт 63 настай нэг иргэн бөөлжис хүрч, бие засахад хүндрэлтэй байна хэмээн ууртай байгаад байжээ. Тэрбээр эмчид хандан эхнэртэйгээ муудалцсанаас болоод шилний бөглөө залгичихсан гэж хэлсэн байна. Харин хагалгааны дараа шилэн савны бөглөө биш 400 грам орчим 12 хэсэг алт гарч иржээ. Түүний хагалгааг гүйцэтгэсэн эмч Рамачандран “Би өмнө нь хүмүүсийн гэдэснээс чулуу л авч байсан болохоос алт авч байгаагүй. Анх удаагаа л ийм зүйлтэй тулгарч байна” гэжээ. Хагалгаа гурван цагийн турш үргэлжилсэн бөгөөд их хүнд хагалгаанд тооцогдсон байна.

Шалгалтаар тэрбээр энэхүү алтыг Сингапурт авч гарахаар завдаж байсан нь тогтоогдсон байна. Алтны маш их хэрэглээтэй Энэтхэг оронд импортыг хуулиар хязгаарлалт тавьснаар хууль бусаар нэвтрүүлэх оролдлого нэмэгдсэн аж. Жишээ дурьдахад, 2013 оны тавдугаар сард 162,000 кг алт импортлосон бол хууль гарсны дараа арваннэгдүгээр сард ердөө л 19,300 кг алт импортложээ.

Г.Төгөлдөр