m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 10:01
66
Украин хориг тавьжээ

Интерфаксын мэдээлж байгаагаар өнөөдрөөс эхлэн Украины хил дээр орос иргэншилтэй 16-60 насны эрэгтэй хүнийг Украины хилээр нэвтэрхийг хориглосон талаар мэдээлсэн байна. Ийм шийдвэрийг Украины талаас тайлбарлахдаа орос улсаас террорист болон өдөөн хатгалгаас сэргийлсэн хэмээн мэдэгдлээ. Тухайн хүмүүс Украины хилийг нэвтрэх боломжгүй болоод байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ талаар Украинаас албан ёсны тайлбар шаардаж байгаагаа мэдэгджээ.