m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.15 05:32
36
Шүүгчийн алдааны төлөө FIFA-гаас тэрбум евро нэхэмжилнэ

Колумбын хуульч Аурелио Хименес FIFA-гаас нэг тэрбум евро нэхэмжлэхээр шийдсэн тухай goal.com мэдээллээ. 74 настай тэрбээр ДАШТ-ий үеэр Бразил-Колумбын тоглолтыг үзэж байхдаа шүүгчийн буруу шийдвэрт бухимдаснаас болж эмнэлэгт хэвтэхдээ хүрсэн гэнэ. “Шүүгч манай багийг алахыг хараад зүрх минь муудаж, түргэн дуудахаас аргагүйд хүрсэн. Шүүгчийн алдааны төлөө FIFA хариуцлага хүлээх ёстой. Тиймээс би энэ мөнгийг нэхэмжилж байна” хэмээн Хименес ярьжээ.

Шүүгчийн алдааны төлөө FIFA-гаас тэрбум евро нэхэмжилнэ