m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.15 07:16
109
"Тэмээн дээрээс наран ойрхон" үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ

Зураач Ц.Ган-Эрдэнийн "Тэмээн дээрээс наран ойрхон" үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 18.30 цагт "976 арт галерей"-д болно. Тэрбээр Герман улсад 10 гаруй жил ажиллаж, уран бүтээлээ туурвисан чадварлаг уран бүтээлч бөгөөд Монголын Дүрслэх урлагийн дээд сургууль, Германы Мюнстер хотын Урлагийн академид суралцаж төгссөн аж. Дашрамд сонирхуулахад, Зураач Ц.Ган-Эрдэнэ Герман болон Европын холбооны улсуудад нийт 100-гаад удаа үзэсгэлэнгээ гаргасан. Харин эх орондоо анх удаа бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байгаа юм байна.