m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 10:32
66
ГХЯ-ны Консулын газрынхан эмгэнэл илэрхийлжээ

Монгол Улсын ГХЯ-ны Консулын газраас Малайз руу эмгэнэл илэрхийлсэн албан тоот илгээжээ.  2006 онд Малайз Улсад амь насаа алдсан      Монгол Улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяагийн хэргийг хуулийн дагуу шударгаар шийдвэрлүүлэх, талийгаачийн үр хүүхдийн эрх ашгийг хамгаалах  талаар  хууль зүйн өндөр мэдлэг, чадвар, хүч хөдөлмөр, зүрх сэтгэлээ  дайчлан ажиллаж ирсэн Малайзын парламентийн хүндэт гишүүн, улс төрч, хуульч, өмгөөлөгч,  Карпал Сингх нас барсан аж. Манай улсын иргэний амь настай холбоотой  хэргийг шийдэхэд чин сэтгэлээсээ тусалж байсан түүнд өмнө нь удаа дараа талархаж байгаагаа илэрхийлсэн юм байна. Харамсалтай хэрэг болж,  зуурдаар нас нөгчсөнд  Монгол Улсын Гадаад харилцааны яамны Консулын газар гүнээ харамсаж, талийгаачийн гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ.