m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 12:26
222
“S.Оutlets” дэлгүүрийн хашаанд байсан кран унажээ

 Замын цагдаагийн газрын зүүн талд байрлах "S.Outlets" дэлгүүрийн агуулах болон  зам руу 17.00 цагийн үед  кран   унажээ. “S.outlets” дэлгүүрийн хашаанд байрласан авто краныг зөв байрлуулаагүйгээс дээрх осол гарсан байна. Ослын улмаас хэн нэгэн бэртэж, амь насаа алдаагүй талаар эх сурвалж хэллээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч П.Дашдаваа “Шуурхай удирдлагын төвөөс кран унасан хэмээн мэдээлэл ирсний дагуу  шалгаж байна. Шалгалтын явцад тус  кранаар ачаа өргөх үед тулгуур нь шигдэж, хажуу тийшээ авто зам руу унасан. Учир нь кран байрлуулсан компани хөрсөө сайн судлаагүйгээс ачаа өргөх явцад унажээ. Тухайн кран байрлуулсан компани зөвшөөрөлтэй эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж байна” гэсэн юм.

Тухайн кран нь төмөр өргөх үед дээрх осол гарчээ. Ажлын талбайд кранчингаас гадна, талбайн инженер ажиллаж байв.