m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.19 05:47
249
Сагсны тэмцээн ширүүн өрсөлдөөнтэй болж байна

 "Эх гоёот", "Масс агентлаг"-иас зохион байгуулж буй амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх зорилго бүхий "Эрч хүчний нэгдэл"уриатай спортын тэмцээн өнөөдөр эхэллээ. Спортын энэхүү тэмцээнд "Эх гоёот", "Масс агентлаг"-ийн эрэгтэй, эмэгтэй нийт 16 баг хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна.

 

 

"Эх гоёот" компанийн ерөнхий захирал Ч.Даваабаяр тэмцээнийг нээж, баг тамирчиддаа амжилт хүсэв.

Тэмцээнийг эрэгтэйчүүдийн баг болох  Эх гоёот, Такси багийнхан эхлүүлсэн бол, эмэгтэйчүүдийн багаас Инфо, Такси багийнхан хүчээ үзсэн юм. "Орчлон" сургуулийн спорт зааланд болж буй уг тэмцээний нээлтэд охидын бүжгийн хамтлаг уран бүтээлээсээ сонирхуулав. Багууд хасагдах журмаар тоглож өнөөдөр сагсан бөмбөгийн шилдэг багаа шалгаруулна. Цаашид гар бөмбөг, хөлбөмбөг, шатрын төрлөөр тэмцээн үргэлжлэх юм.