m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.16 07:26
178
Попын хааны жаргал зовлон ээлжилсэн амьдралыг гэрчлэх "ГЭРЭЛ ЗУРГУУД"

“Гэрэл зураг түүх өгүүлнэ” булангийн энэ удаагийн дугаарт АНУ-ын дуучин Майкл Жэксоныг сонгон авлаа. Попын хаан гэгддэг Майкл Жэксоны нэр бүтнээрээ Майкл Жозеф Жэксон гэдэг аж. Тэрбээр 1958 онд АНУ-ын Индиана мужийн Гари хэмээх жижигхэн тосгонд Жозеф Уолтер Жэксон хэмээх боксчин, ган хийгчийн долоо дахь хүүхэд болж төрсөн байна. Түүний аав ажил хийхээс гадна орон нутгийнхаа хамтлагт гитар дарж мөнгө олдог байсан гэнэ. Майкл Жэксоны ээж нь мөн л кларнет бишгүүр, төгөлдөр хуур тоглодог байсан бөгөөд тавилгын үйлдвэрт хагас цагаар ажилладаг байжээ.

 Майкл Жэксоны гэр бүл найман хүүхэдтэй бөгөөд тэрбээр найман хүүхдийн долоо дахь нь юм.  Майкл бага байхдаа аавтайгаа таарамжгүй харилцаатай байсан гэдэг. 1964 онд нэг гэрийн хүүхдүүд болох Майкл, Марлон, Жэки, Тито, Жэрмайн нар “Жэксон 5” хэмээх хамтлаг байгуулсан бөгөөд 1971 оноос Майкл Жэксон ганцаараа уран бүтээл туурвиж эхэлжээ. Тэрбээр 13 удаа Грэмм, 26 удаа Америкийн хөгжмийн шилдэг, Зууны шилдэг уран бүтээлч, 1980-аад оны шилдэг уран бүтээлчээр шалгарч, түүний дуунууд 13 удаа АНУ-ын шилдэг борлуулалттай синглээр тодорсон зэрэг  тоолж баршгүй олон гавьяа шагнал хүртсэн билээ.

Майкл Жэксон 1958 оны наймдугаар сарын 29-нд АНУ-ын Индиана мужийн Гари хэмээх жижигхэн тосгонд төржээ.

Тэрбээр хүүхэд байхаасаа л авьяастай хүү байжээ.

1969 Майкл Жэксон хамтлагийнхаа гоцлол дуучин болжээ. Тэр үед Попын хаан арван настай байсан.

1969 оны арванхоёрдугаар сард "Жэскон 5" хамтлаг

1970 он

1972 онд Майкл Жэксон хамтлагтаа дуулсан хэвээр байсан ч өөрийн "Go to be there" альбомоо гаргажээ

1982 онд "Thriller" цомгоо гаргасан нь 65 сая хувь борлогдож, бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай цомог болж байсан

1984 онд Цагаан ордонд

1984 онд Майкл Жэксон "Thriller" цомгоороо найман удаа Грэммийн шагнал хүртсэн билээ

1985 онд Лайонел Ричитэй хамтран Этиопын өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүст зориулж хандив цуглуулахаар "We are the world" дууг хийжээ

1986 онд Попын хаан "Captain EO" 3D кинонд тоглосон. Уг киноны дууг мөн дуулсан бөгөөд кино 2014 оны хоёрдугаар сард дахин дэлгэцнээ гарчээ.

1987 онд тэрбээр "Bad" хэмээх цомгоо гаргасан нь дэлхий даяар 22 сая хувь борлогджээ

1993 он. Калифорнид тоглолтоо хийх үеэр

1984 оноос эхлэн тэрбээр витилиго, арьсны сүрьеэ хэмээх арьсны хоёр ч өвчин туссан байна. Энэхүү витилго нь хүний арьсыг хэсэг хэсгээр нь өөр өнгөтэй болгодог бөгөөд үүн дээр үйлчилгээ сайтай тос түрхсэнээр тэрбээр цайруу харагдах болжээ. 1993 онд түүнийг цайруу харагдахын тулд хагалгаа хийлгэсэн хэмээн олон хүн буруутган дайрч байсан билээ.

1993 оны наймдугаар сард тэрбээр 13 настай эрэгтэй хүүхдийг хүчирхийлсэн гэх яриа гарсан ч тэрбээр няцаасан. Гэхдээ үүнээс гэр бүлийнхэнд нь 20 сая ам.доллар өгч ямар нэгэн ял шийтгэлгүй мултарсан байна

1994 онд Майкл Жэксон Лиза Преслитэй гэрлэж байсан. Гэсэн ч хоёр жилийн дараа салсан байна.

1997 он. Каннын кино наадам дээр

1997 онд тэрбээр Дебби Роу хэмээх эмэгтэйтэй гэрлэж Ханхүү Майкл Жэксон I хэмээх хүүтэй болжээ

1997 он.

1998 онд Дебби Роу Майкл нар Парис Майкл Жэксон хэмээх охинтой болсон ч удалгүй салсан байна.

2001 онд Майкл Жэксон арав дахь, хамгийн сүүлийн альбомоо гаргажээ

2001 онд хоёр дахь удаагаа Рок-н-ролл алдрын танхимд орсон  нь хоёр удаа уг танхимд орсон анхны хүнээр тодорсон байна

2002 онд Майкл Жэксоны гурав дахь хүүхэд Ханхүү Майкл "Бланкет" Жэксон II төржээ. Түүний хамгийн бага хүү өдгөө 12 настай бөгөөд ах эгч нарынхаа адилаар аавынхаа талаарх шоу, цуврал нэвтрүүлгүүдэд оролцдог.

2003 он. Түүний амьдардаг газар.

2005 он. Хүүхдүүдтэйгээ.

2009 онд Попын хаан 50 насандаа харамсалтайгаар таалал төгссөн.

Майкл Жэксоныг нас барсан гэх мэдээ тарахад "TMZ", "Los Angeles Times", "Twitter", "AOL чат" зэрэг сайтууд түр хугацаанд ачааллаа дийлэхгүй байжээ.

2009 онд түүнийг нас барсны дараа цомгууд нь 1.2 сая хувь борлогдож, 4 сая хувь дижиталаар татагдсан байна.

2009 онд Майкл Жэксоныг нас барсны дараа гэрийнхэн нь

Дэлхийн өнцөг булан бүрт байдаг фэнүүд нь эмгэнэл илэрхийлэв

Эцэст нь түүнийг хүндэтгэн хөшөө босгожээ.

Г.Төгөлдөр