m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.19 06:34
38
Мексикт газар хөдөлжээ

Residential buildings stand in the Grange Road area of Singapore. Энэ сарын 18-нд Мексикийн Гуэррэро мужид 7.2 магнитиудын хүчтэй газар хөдөлсөн байна. Азаар ямар нэгэн ноцтой гэмтэл гараагүй, хүн нас бараагүй гэнэ. Газар хөдлөлтийн төв нь нийслэл хот болох Мексик хотоос 265 километр байсан боловч нийслэлд газар хөдлөлт мэдрэгдэж, Мексикийн банкинд бага зэрэг гэмтэл гарсан байна. Мөн газар хөдлөлтийн улмаас ихэнхи газар хана цуурч, цонхны шил хагарсан гэсэн мэдээлэл иржээ. Хүмүүс газар хөдлөлт болох гэж буйг мэдсэн даруйдаа гэрээсээ гарцгаасан бөгөөд одоо байдал хэвийн болжээ. Өмнө нь энэ мужид 2012 оны гуравдугаар сард 7.4 магнитиудын газар хөдлөлт болж 2 хүн нас барж, 30 мянган айлын сууц эвдэрч байсан аж.

Г.Төгөлдөр