m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.19 06:43
396
Цагаан ордон урилгагүй зочинтой болжээ

Ерөнхийлөгчийн Цагаан ордон үнэгтэй болсон аж. Цагаан ордоны хамгаалагчид болон нууц албаныхан түүнийг барихыг ородсонч үр дүнгүй байгаа юм.

Цагаан ордны мэдэгдсэнээр тухайн амьтан ноднин намраас хойш үе үе харагдаж эхэлсэн ба тухайн үед улсын төсвийн хямралаас болоод цагаан ордны байгаль хамгаалагч болон үйлчилгээний зарим ажилтнууд цалингүй ээлжийн амралтанд гарсан байна. Үнээс хойш үнэг удаа дараа ордны хамгаалалтыг сандаргаж мөн дэггүйтсэний улмаас Мишель Обамагийн цэцэрлэгийг сүйтэгсэн юм. Үнэгтэй тус ордны ажилчид, Ерөнхийлөгчийн туслахууд болон Ерөнхийлөгч Обама өөрөө үе үе таардаг болоод байгаа аж.

Цагаан ордны нийт талбайн хэмжээ нь 7.3 га газар юм. Амьд амьтан хамгаалалтын бүсэд нэвтэрсэн нь анхных биш аж. Жорж Бушийн үед илбэнх цөөрөмнөөс загас барьж иддэг байсан бол Билл Клинтоны үед буга ордны ойр орчим үзэгддэг байсан байна. Түүнээс гадна ордонд төрөл бүрийн шувууд ирж зарим үед галуу, нугас, тодол ирж нууранд хэсэг хугацаанд амьдардаг аж.