m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.19 07:12
132
“Севол” онгоцны ахмадыг баривчилжээ

Residential buildings stand in the Grange Road area of Singapore. Одоогоос гурав хоногийн өмнө Өмнөд Солонгосын баруун эргээс Чежү арал дээр дөрөв хоног амрахаар аялаж явсан дунд сургуулийн сурагчдад ноцтой аюул тулгарсан билээ. Тодруулбал, энэ сарын 16-нд 476 хүнтэй усан онгоц живж, 273 хүн одоог болтол сураггүй байна. Өнөөдрийн байдлаар 29 хүнийг нас барсан болохыг тогтоожээ. Тэдний 174-ийг аварсан гэнэ. Зорчигчдын ихэнхи нь сурагчид буюу 325 ахлах сургуулийн хүүхдүүд мөн 15 багш байжээ. Тэднээс гадна 105 жуулчид байсан гэнэ.

Ослын шалтгааныг тогтоохоор, мөн бусад хүмүүсийг олохоор аврах багийнхан ажилласаар байна. Онгоцны ослын шалтгааныг усан доорх хад мөргөсөн эсвэл огцом эргэсэн байж магадгүй гэж үзээд байсан. Өнөөдрийн байдлаар онгоцны ахмадыг хоёр ажилтны хамтаар баривчилсан байгаа гэнэ. Учир нь тэр жолоог 20 настай туршлага багатай хүнд өгсөн байсан нь тогтоогдсон байна. Харин өөрөө 68 настай. Тэрбээр өөрөө заавар өгөөд унтлагын өрөө рүү орсон хэмээн мэдүүлсэн ч зарим иргэд түүнийг архи ууж байсан байж магадгүй гэж сэжиглэжээ. Амьд гарсан хүмүүс ямар нэгэн заавар, түгшүүр сонсоогүй явдалд мөн түүнийг буруутгаж байна. Хөлгийн бусад ажилтнуудыг үргэлжлүүлэн шалгах гэнэ.

Сураггүй болсон хүмүүсийн ар гэрийнхэн.

Ерөнхийлөгч Пак Гён Хэ санаа тавин ажиллаж байна.

Г.Төгөлдөр