m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.19 07:14
146
ГХЯ, димломат төлөөлөгчийн газрууд нэг дор иргэдэд үйлчлэв

Residential buildings stand in the Grange Road area of Singapore. Чингисийн талбайд  виз мэдүүлэх, гадаадад зорчихтой холбоотой зөвлөгөө өгч, нотариатын үйлчилгээ үзүүлж байна. Гадаад харилцааны яамнаас үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлахаар өнөөдөр “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулж буй нь энэ юм. “Нээлттэй өдөрлөг”-ийн үеэр яамны газар нэгжүүд болон Улаанбаатар дахь гадаадын 10 гаруй дипломат төлөөлөгчийн газар өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч байв. Мөн Консулын газрынхан виз мэдүүлэх, гадаадад зорчихтой холбоотой зөвлөгөө өгч, нотариатын үйлчилгээ үзүүлэн, хилийн чанадад байгаа зарим ДТГ-тай иргэдийг  холбох зэрэг арга хэмжээг зохион байгуулсан юм. Мөн Гадаад харилцааны төв архивын үзэсгэлэн гарч, архивтай холбоотой үйлчилгээ үзүүлэх бөгөөд Дипломат ёслолын албанаас дипломат ёслолын талаар мэдээлэл өглөө. Тухайлбал, иргэд Франц улсын Элчин сайдын яам Монгол-Францын төвөөс хэлний сургалтынх нь талаар, Турк улсын Элчин сайдын яамныхнаас тус улсад аялал жуулчлал хийх боломжийн талаар, Кувейт, Хойд Солонгос зэрэг улсын Элчин сайдын яамныхнаас тус улсын соёлынх нь талаар илүүтэй сонирхож байлаа.

ГХЯ яам нь Монгол Улсын тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүтэн байдлыг олон улсын харилцааны зарчим, эрх зүйн хувьд баталгаажуулж байдаг бөгөөд үндэсний ашиг сонирхол, байр суурь, нэр хүндийг олон улсын хэмжээнд дипломат аргаар бататган хамгаалах зорилготой юм.

Монгол Улс дэлхийн 173 улстай дипломат харилцаатай бөгөөд хилийн чанадад 32 Элчин сайдын яам, хоёр Байнгын төлөөлөгчийн газар, есөн Ерөнхий консулын газар, гурван консулын газар ажиллуулж байгааг албаныхан хэллээ.

Монгол Улс дэлхийн 173 улстай дипломат харилцаатай бөгөөд хилийн чанадад 32 Элчин сайдын яам, хоёр Байнгын төлөөлөгчийн газар, есөн Ерөнхий консулын газар, гурван консулын газар ажиллуулж байгааг албаныхан хэллээ. Мөн энгийн паспорттай монгол иргэд гадаадын 17 улсад визгүй зорчих боломжтой аж.

Энэ үеэр дипломат төлөөлөгчийн газрын элчин сайдууд иргэдтэй уулзаж, өөрсдийн улс орныхоо талаар танилцуулж байлаа. Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ив Дэлунэг "Өнгөрсөн жил Франц улсын Гадаад явдлын яамны сайд албан ёсны айлчлал хийж, хоёр орны визний асуудлын талаар ярилцсан. Үүний үр дүнд дипломат паспорттай иргэд манай улсад визгүй зорчих болсон. Ойрын үед энгийн паспорттай иргэд зорчих талаар ярилцаж байна. Учир нь ирэх зургаадугаар сараас Улаанбаатар-Франц-Улаанбаатар шууд нислэг хийхээр болсон. Өнгөрсөн жил Франц улсаас арван мянган жуулчин Монгол Улсад айлчилсан юм. Мөн Франц улсад сурч, амьдардаг монгол иргэдийн тоо хоёр мянга гаруй байдаг тул визний хөнгөлтийн талаар ойрын хугацаанд дорвитой өөрчлөлт гарах байх" гэсэн юм.