m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.19 07:23
101
Олон улсын дуурийн уралдааны дэд байранд Ч.Бадрал оров

Residential buildings stand in the Grange Road area of Singapore. ОХУ-ын Липецк хотноо Надежда Обуховагийн нэрэмжит Дуурийн залуу дуучдын Бүх оросын VI уралдаан энэ сарын 6-9-нд боллоо. Энэхүү Олон улсын уралдаанд ОХУ-ын хотууд, АНУ, Англи, Франц, Монгол, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Украин, Белорусь, Абхаз, Куба зэрэг улсын 217 дуучин оролцсон байна. Английн Үндэсний дуурь болон Санкт-Петербургийн Марийн театрын гоцлол дуучид зэрэг хүчтэй өрсөлдөгчидтэй энэ уралдаанд Монгол Улсаа төлөөлж Гнесины нэрэмжит Оросын хөгжмийн академийн II дамжааны оюутан Ч.Бадрал, Москвагийн Соёл урлагийн улсын их сургуулийн V дамжааны оюутан Б.Монголхүү нар оролцсоноос Ч.Бадрал дэд байр эзэлж диплом, мөнгөн шагналаар шагнуулав. Тэрбээр урьд нь  ЗХУ-ын Ардын жүжигчин А.П.Ивановын нэрэмжит Дуурийн дуу дуулаачдын Олон улсын VIII уралдаанд оролцож, гран-при шагнал хүртэж байсан юм.