m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.18 07:47
38
Ди Мариягийн төлөө 100 саяыг гаргана гэв үү

“Манчестер Юнайтед” клуб “Реал”-ын хагас хамгаалагч Анхель Ди Марияг авахын тулд 100 сая фунт гаргахад бэлэн байгаа тухай The Daily Mail мэдээллээ. Гэхдээ үүний талыг нь буюу 50 саяыг солилцоонд зарцуулах аж. Харин үлдсэн 50 сая нь цалинд явах гэнэ. Хэрвээ аргентин эр Манчестер хотод газардвал долоо хоногт 200 мянган фунтын цалин авах юм. Энэ нь “МЮ”-ын одод болох Уэйн Руни, Робин ван Перси нарынхтай дүйцэхүйц цалин аж. Харин одоо энэ саналд хөлбөмбөгч өөрөө ямар хариу өгөх нь сонирхол татаж байна. “МЮ”-ын дасгалжуулагч Луи ван Галь Премьер лигийн эхний тойргийн тоглолтыг харсны дараа шинэ тоглогч худалдаж авах, эсэхээ шийднэ хэмээн ярьж байсан. Харин түүний баг нээлтийн тулаанд “Суонси”-д дийлдсэний дараа хүчээ зузаатгах хэрэгтэйг ойлгосон бололтой. 26 настай Ди Мариягийн хувьд өнгөрсөн улиралд “Реал”-ын төлөө 45 тоглолтод оролцохдоо 7 гоол хийснээс гадна 22 оновчтой дамжуулалт өгсөн юм. Мөн ДАШТ-д сайн тоглож, Аргентиний хамтаар мөнгөн медаль хүртсэн билээ.

“Манчестер Юнайтед” клуб “Реал”-ын хагас хамгаалагч Анхель Ди Марияг авахын тулд 100 сая фунт гаргахад бэлэн байгаа тухай The Daily Mail мэдээллээ