m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.19 07:57
64
МH370-ын хайлт удахгүй зогсоно

Өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд Малайзаас Бээжинг чиглэн гарсан Малайзын агаарын тээврийн MH370 дугаар нислэгийн Боинг 777-200 онгоц нийт 239 хүн тээвэрлэж явсан. Тэрхүү онгоцыг алга болсон даруйд хайж эхэлсэн бөгөөд хайлт үргэлжилсээр байна.

Энэ долоо хоногт усан доогуур 4500 метр шумбах хүчин чадалтай “Bluefin-21” зургаан удаа усан доогуур хайлт хийсэн боловч ямар нэгэн зүйл олдоогүй байгаа гэнэ. Малайзын Зам тээврийн яамны сайд Хишамуддин Хуссейн “Хайлтын талбай бүр жижиг болсон. Энэ бямба, ням гаригийн хайлт маш чухал хайлт байх болно. Дараагийн долоо хоногт эрлийг зогсооно” гэдгийг мэдэгдлээ. “Bluefin-21” шумбагч сигнал ирсэн газрын эргэн тойронд 10 км хүртэлх газрын зураглалыг гаргасан боловч  ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй аж. Шинжээчид хиймэл дагуулын зураг болон бусад мэдээлэл дээр тулгуурлан онгоцыг Энэтхэгийн далайд осолдсон гэж үзэж байгаа юм.

Г.Төгөлдөр