m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.20 02:12
48
Гимнастикчид аваргаа шалгаруулна

Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, өсвөрийн тамирчдын ур чадварыг хөгжүүлэх, тэднийг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах зорилгоор "Уран сайхны гимнастик" 2014 оны Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Тэмцээн ганцаарчилсан төрлийн бага нас, охидын нэг, хоёр, гурав хэрэглэл, өсвөрийн I, II, III зэрэг, спортын дэд мастер, спортын мастер гэсэн есөн зэргийн ангилал болон багийн төрлөөр 11 нас хүртэлх өсвөрийн тамирчдын дунд явагдана.