m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.19 04:40
149
Саран дээр мөрөө үлдээсэн анхны нисгэгчийн амьдрал гэрэл зурагнаа

“Гэрэл зураг түүх өгүүлнэ” булангийн энэ удаагийн зочноор түүхэнд анх удаа саран дээр хөл тавьсан сансрын нисгэгч Нил Армстронгийн амьдралыг дэлгэхээр боллоо. Тэрбээр дан ганц сансрын нисгэгч биш сансрын инженер, усан онгоцны жолооч, туршин нисэгч, их сургуулийн профессор байсан юм. Нил Армстронг 1930 оны наймдугаар сарын 5-нд АНУ-ын Охио мужид төрж байжээ.

Нил Армстронг багадаа

 Зургаан настай Нил Амстронг

1936.07.26 Зургаан настай Нил Армстронгийн аавтайгаа хамт ниссэн анхны нислэг. Тэрбээр аав Стефен  Армстронгийн хамт. Энэ үеэс тэрбээр нисгэгч болох сонирхолтой болжээ.

1956.11.20 Нил Армстронг Калифорнийн агаарын баазад нисгэгчийн дадлага хийж байх үе.

1962.04.20 Нисгэгчийн дадлагаа дууссаны дараа

1969 он. "Apollo 11" багийн гишүүд. Нил Армстронг /зүүн/, Майкл Коллинс /голынх/, Базз Олдрин

1969.02 Нил Армстронг саран дээр газардах судалгааны төвд

1969.04.22 Нил Армстронгийн сар луу хөөрөх эхний оролдлого

1969.07.01 НАСА-ын авсан Нил Армстронгийн зураг

1969 Сар луу хөөрөхийн өмнө

1969.07.16. Түүний эхнэр хүүхдээс сэтгүүлчид ярилцлага авчээ.

1969.07.20 Нил Армстронг /зүүн/, Базз Олдрин /баруун/ нар саран дээр. Тэдний хоёр дахь оролдлого амжилттай болсон юм.

Нил Армстронг саран дээр

1969.07.20 Түүний саран дээр үлдээсэн мөр.

1969.07.20 Тэрбээр саран дээр

1969.07.24 АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон сансрын нисгэгчидтэй уулзжээ

1969.07.24 "Аполло 11" даалгаварыг амжилттай биелүүлсний дараа

1969.07.27 "Аполло 11" багийн гишүүд эхнэрүүдтэйгээ цонхны цаанаас уулзаж байгаа нь

Нил Армстронг эхнэр, хүүхдүүдийн хамт

1969.08.13 Нью-Йорк хотод "Aполло 11" даалгаварыг амжилттай биелүүлснээ тэмдэглэжээ

"Aполло 11"

1978.10.01 Нил Армстронг тухайн үед Ерөнхийлөгч байсан Жимми Картераас Конгрессийн Сансрын хүндэтгэлийн медаль хүртжээ

1991.01 Тэрбээр "Драйден" нислэгийн судалгааны төв дээр

2006.04.18 Нил Армстронг НАСА-аас хүртсэн "Хайлтын элчин" шагналын хамт

2009 онд Цагаан ордонд

2012.08.31 Дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүс түүнд хүндэтгэл үзүүлжээ. Тэрбээр зүрхний өвчнөөр 2012 оны наймдугаар сарын 25-нд нас барсан бөгөөд түүнийг АНУ-ын Цагаан ордны зүгээс түүнийг бүх цаг үеийн баатар хэмээж байсан.

Нейл Армстронгийг нас барсных нь дараа түүнд хүндэтгэл үзүүлж байна. Түүний ах дүү Кэтрин Армстронг, Диэн Армстроонг, Карол Армстронг, Рик Армстонг нар.

Г.Төгөлдөр