m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.20 05:49
55
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд Азийн наадамд амжилттай оролцоод иржээ

Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөнгөн атлетикийн тамирчид БНХАУ-ын Бээжин хотноо болсон Гранпри тэмцээнд амжилттай оролцоод ирлээ. Тэмцээнд нийт 18 орон оролцсоноос Монголын баг тамирчид долоон алт, гурван мөнгөн медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр гуравдугаар байрыг эзэлсэн бөгөөд өчигдөр эх орондоо ирсэн байна.

Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн БНСУ-д болох “Инчеоны Азийн наадам”-ын эрх авах тэмцээн бөгөөд ийнхүү олон улсын хэмжээний тэмцээнд Монголын баг тамирчид өндөр амжилт үзүүлж, Азийн наадамд оролцохоор боллоо.