m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.20 06:01
34
Онгоцны ахмадыг бүх насаар нь хорьж магадгүй

Ажлын харицлага алдсан “Sewol” хөлөг онгоцны ахмад Ли Жүн Сёк болон онгоцны багийн хоёр гишүүнд албан ёсоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.

Өнөөдөр онгоцны багийн 12 гишүүнийг байцааж эхэлсэн бөгөөд эдгээр нь “Осол гарах үед зорчигчдын амь насыг аврах боломжит бүх арга хэмжээг авч, заавар зөвлөлгөөг өгсөний дараа хамгийн  сүүлд ослын газраас гарах ёстой” гэх хуулийг зөрчин осол гарах үед хамгийн түрүүнд аврах онгоцонд сууж, ажил үүргээ биелүүлээгүй гэх шалтгаанаар цагдаагийхан шалгаж эхэлсэн тухай  “Yonhapnews.co.kr” мэдээллээ.

Онгоцны ахмад тэр үед Ли Жүн Сёк бусад зорчигчдын хамт ойролцоох эмнэлэгт хүргэгдэн эмнэлгийн анхны түргэн тусламжийг авч байхдаа өөрийгөө онгоцны ахмад бус харин үйлчлэгч хэмээн нэрээ бичүүлсэн нь мөрдлөгийн явцад илэрсэн байна.

Цагдаагийхан онгоцны ахмад болон бусад гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэснээр тэдний үйлдсэн хэрэг бүх насаар нь хорих ялтай энэ тэнцүү гэдгийг хэвлэлийхэнд мэдэгдсэн аж.