m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.20 02:51
91
Фергюсонд дахин өнгөт арьст залуу амиа алдлаа

 

АНУ-ын Фергюсон хотын оршин суугч афроамерик гаралтай 18 настай Майкл Браун гэх хүү наймдугаар сарын 9-нд Миссури мужийн Фюсон хотод цагаан арьст цагдаад зургаан удаа буудуулж, амиа алдсан эмгэнэлт хэрэг гарсан талаар MASS.mn сайт өмнө нь мэдээлж байсан билээ.

Фергюсонд дахин өнгөт арьст залуу амиа алдлаа 

 

 

Брауны амийг хөнөөсөн цагдаагийн нэрийг нууцалсантай холбогдуулан Фергюсон хотын иргэд жагсаал цуглаан турхирч, хотод үймээн дэгдээгээд байсан юм. Эмх замбараагүй байдал одоо хүртэл үргэлжилсээр, хоёр дахь долоо хоногийн нүүр үзээд байгаа.

 

 

Гэтэл өмнөх хэрэг намжаагүй байтал ээлжит өнгөт арьст залуу цагаан арьстай цагдаад буудуулсан хэрэг гарсан байна.

23 настай афроамерик гаралтай залуу хутга барин цагдаагийн ажилтанг сүрдүүлсний улмаас аргагүйн эрхэнд цагдаа хүч хэрэглэн гал нээсэн хэмээн орон нутгийн хууль сахиулах байгууллагын эрх баригчид тайлбарлажээ. Сумны шарх авсан залуу газар дээрээ амиа алдсан байна.

 

 

Жагсагч, цагдаа нарын сөргөлдөөний улмаас наймдугаар сарын 16-нд хотод онцгой байдал зарлаж, хорионы цаг тогтоогоод байсан билээ. Тус хэрэгтэй холбогдуулан ерөнхийлөгч Барак Обама ард иргэдэд энх тайван байдлыг хадгалахыг уриалсан юм.  

Майкл Брауны гэр бүлийн өмгөөлөгчийн хэлснээр цагдаагийн ажилтан нь зэвсэглээгүй хүн рүү ийн олон удаа буюу зургаан удаа буудах нь хууль зөрчсөн явдал гэнэ.

 

 

Тус хэрэгтэй холбогдуулан олон улс АНУ-ыг хүний эрхийг ноцтой зөрчиж байна хэмээн шүүмжилж байгаа ба зарим нэг хэсэг нь арьс өнгөөр ялгаварлах байдал өнгөт арьст ерөнхийлөгчийн үед гарсаар буйг ноцтой хэрэг гэж үзэж байгаа юм.

 

 

Тагнуулын ерөнхий газрын судалгаагар зөвхөн Фергюсон хотод гэхэд жил бүр цагдаагийн гарт 400 гаруй оршин суугч амиа алддаг аж. Харин тэдний 96 хувь нь афроамерик гаралтай байдаг ажээ. Мөн амиа алдагсдын 18 хувь нь насанд хүрээгүй байдаг байна.