m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.20 06:21
36
Бие даагчдын байр суурь эргэж эхлэв

Сайд нарын “давхар дээлийг тайлах” асуудалд УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс нэлээд хатуу байр суурьтай буйгаа “Монгол хүн төлөө” мэдээллээрээ хүргэж байсан. Тодруулбал, Үндсэн хуулийн холбогдох заалтыг өөрчлөх хэрэгтэй, гишүүдийн тал хувь нь давхар дээлтэйгээ үлдэнэ гэсэн ойлголт байж болохгүй  хэмээн мэдэгдэж байсан. Гэтэл Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл эцсийн хэлэлцүүлэгт шилжихэд бие даагчид Үндсэн хуулийг зөрчихгүйн тулд гурав эсвэл дөрвөн гишүүн давхар дээлтэйгээ үлдэж болно, энэ бол олон улсын жишиг хэмээн байр сууриа илэрхийлэх болоод буй.

Өөрсдөд нь ашигтай байв уу, эсвэл эрх баригчдын аясыг дагахаас өөр аргагүйд хүрэв үү, ямартаа ч бие даагч гишүүд "хатуу" хэмээн онцолж байсан байр суурь нь эргэж эхэллээ.