m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.20 06:33
51
Хүний хөгжлийн сангаас хүүхдэд мөнгө олгох тухай журам -д өөрчлөлт орлоо

Оны сүүлч буюу 12 дугаар сард шинээр төрсөн хүүхдүүд тухайн сардаа багтаан иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн, банкинд өргөдөл хүсэлтээ гаргаж байгаа ч мэдээлэл нь нийгмийн халамжийн байгууллагад ирэх, халамжийн байгууллагаас Төрийн сан, Монгол банкинд хүргүүлэх, арилжааны банкуудад мөнгийг шилжүүлэхэд шаардагдах хугацаанаас хамаарч тухайн ондоо багтаж хүүхдийн мөнгөө авч чаддаггүй ажээ. Тухайлбал, оны сүүлийн сар буюу 12 дугаар сард төрсөн 2100 хүүхэд хүсэлтээ гаргасан боловч энэ сарын мөнгөө авч чадаагүй байна.

Иймд энэ асуудлыг зохицуулахаар “Хүний хөгжлийн сангаас хүүхдэд мөнгө олгох тухай журам”-д өөрчлөлт оруулж, иргэн хүсэлтээ гаргасан боловч байгууллага хоорондын мэдээлэл солилцох, санхүүжилтийг шилжүүлэх зэрэг иргэнээс үл хамаарах шалтгаанаар тухайн ондоо багтан хүүхдийн мөнгө нь дансанд нь ороогүй тохиолдолд дараа оны төсвөөс нөхөн олгохоор боллоо.