m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.20 06:52
25
Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөлд шинэ судалгаа хэрэгтэй гэв

Тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эхнэр, нөхрийн аль нэг нь тэтгэвэр тогтоолгосноос хойш нас барсан тохиолдолд гэр бүлийн хүн нь нөхөр буюу эхнэрийнхээ амьд сэрүүн байх хугацаанд авч байсан тэтгэврийг үргэлжүүлэн авах харилцааг зохицуулах Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ, Засгийн газрын гишүүн С.Эрдэнэ санаачлан боловсруулсан. Энэ хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд зарим асуудлуудад анхаарч, тооцоо судалгаа хийсний үндсэн дээр эцэслэж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналыг төсөл санаачлагчдад уламжлахаар тогтлоо.

Хуулийн төсөл батлагдсанаар урьдчилсан тооцоогоор улсын төсөвт жил бүр 200 орчим тэрбум төгрөгийн нэмэлт ачаалал үүсэхээр байгаа нь тэтгэврийн сангийн зарлагыг 21 орчим хувиар, төсвийн алдагдлын хэмжээг нийт бүтээгдэхүүнийг 1.0 хувиар нэмэгдүүлэх нөлөө үзүүлэхээр байгаа. Иймд тэтгэврийн даатгалын тогтолцооны шинэчлэлийн бодлоготой уялдуулж, хамтын тэтгэврийн даатгалын шинэ төрлийг боловсруулах, түүнд хамрагдах иргэд бусад иргэдээс илүү шимтгэл төлдөг байх чиглэлийг судалж үзэх нь зүйтэй гэж үзжээ.