m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.20 07:15
34
Хүүгийнх нь амийг хөнөөсөн алуурчинг уучилжээ

Иранд олны нүдэн дээр явагдаж байсан цаазын ял гайхалтай “аз жаргалтайгаар” төгсчээ. Алуурчин амьдралтайгаа салах ёс хийн аллахдаа залбирч, зандалчин түүний хүзүүнд дүүжлүүрийн олс углаж байв.

Хэсэг хормын дараа түүний хөл доорх сандлыг түлхэх ёстой байлаа. Гэтэл тэр үед үхлээ хүлээж байгаа алуурчны гарт амиа алдсан хүний эх дөхөж иржээ. Гашуудлын хар хувцастай тэр эх алуурчин эрийн хацрыг тас хийтэл алгаджээ.

Тэнд цугласан хүмүүс гашуудсан эхийг ингэж сэтгэлээ тайтгаруулаад сандлыг нь түлхэнэ биз хэмээн бодож байв. Гэвч эх гараа дээш нь тэнгэр өөд алдлаад алуурчинг өршөөж байгаагаа чангаар зарлажээ. Аллага долоон жилийн өмнө Лойян хотод болсон гудамжны зодооны үеэр болсон аж. Энэ үед 18 настай Абдулле Хуссейнзадех хутгалуулж үхсэн юм байна.

Тэр үед алуурчин Баляль17 настай байжээ. Иранд шариатын хууль ёсоор хохирогчийн ар гэрийнхэн цаазын ялыг хамт гүйцэтгэх эрхтэй байдаг. Гэвч талийгаач залуугийн эх алуурчны сандлыг түлхэхийн оронд өршөөж, эцэг нь хүзүүн дэх гогцоог нь тайлсан сэтгэл хөдлөм үйл явдал энд болжээ.

Үүний дараа Абдуллагийн ээж Балялийн ээжийг тэврээд хоёул эхэр татан уйлсан бөгөөд өөрөө хүүгээ алдсан ч хүүг чинь эргүүлэн өглөө хэмээн хэлсэн байна. Нигүүлсэнгүй ээж хоёр хүүтэй байсан ба тэднийгээ алдсан юм. Бага хүүгээ 11 настайд нь мотоциклийн ослоор алдсан тэр эх том хүүгээ энэ 18-тайд нь алдсан юм.

Одоо тэд ганц охинтойгоо үлдсэн. Талийгаачийн эцэг эх алуурчныг өршөөсөн нь цаазын ял гүйцэтгэхээс хэдэн өдрийн өмнө зүүдлэгдсэн зүүдтэй холбоотой аж. Тэр шөнө эхийн зүүдэнд хүү нь ирээд Балялийг өршөөхийг гуйсан гэнэ.