m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.20 08:46
142
ДАШТ-ий финал давтагдах нь

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөө тоглосон Герман, Аргентиний шигшээ багууд есдүгээр сарын 3-нд нөхөрсөг тоглолт хийх тохиролцоонд хүрчээ. “Альбиселесте”-г удирдах албаа аваад удаагүй Тата Мартино уг нөхөрсөг тоглолтод оролцох бүрэлдэхүүнийг зарлажээ. Тэрбээр өмнөх дасгалжуулагч Алехандро Сабельягийн бүрдүүлсэн багаар үргэлжлүүлэн тоглохыг хүсч буй бололтой ДАШТ-д оролцсон 20 тоглогчийг (Макси Родригес, Фернандо Гаго, Агустин Орион гурваас бусдыг нь) шигшээ багт дуудсан байна.

Хаалгач: Серхио Ромеро, Мариано Андухар

Хамгаалагч: Уго Кампаньяро, Федерико Фернандес, Пабло Сабалета, Мартин Демикелис, Маркос Рохо, Эзекиель Гарай, Хосе Мария Басанта

Хагас хамгаалагч: Хавьер Машерано, Анхель Ди Мария, Августо Фернандес, Рикардо Альварес, Лукас Биглиа, Энцо Перес

Довтлогч: Лионель Месси, Родриго Паласио, Гонсало Игуаин, Серхио Агуэро, Эзекиель Лавесси