m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.21 01:32
52
Хотын удирдлагууд цахим газар өмчлөлийн асуудлаар мэдээлэл хийнэ

Нийслэлийн таван байрлалд газар олгох цахим бүртгэл дуусч газар эзэмших эрхтэй иргэд тодорсон ч шударга явагдаагүй гэх хэл ам дагуулж, хэнд ч ойлгомжтой алдаа гарсаар байна. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр   14.00 цагаас Хангард ордны 14 давхарт болж энэ мэт асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх юм байна.  Мөн хуралдаанаар Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратеги төслийн танилцуулга зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Хууль бус цахим бүртгэл, газар олголтын талаар албаны эх сурвалжаас бид мэдээлэл авч, дэлгэрэнгүй сурвалжлага хүргэх болно.