m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 00:20
43
“Гэгээн муза” наадмын хоёрдугаар шатны шалгаруулалтын хуваарь

“Гэгээн Муза” академи нь нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан “Гэгээн Муза - 11” олон улсын драмын урлагийн наадмыг Нийслэлийн засаг даргын тамгын газар, Улсын драмын эрмийн театртай хамтран зохион байгуулж байгаа билээ.

Энэхүү наадмын “Улаан хивс”-ний ёслол ирэх сарын 12-19- нд Чингисийн талбайд 19.00 цагт болох бөгөөд шагнал гардуулах ёслолын ажиллагаа 20.00 цагт Соёлын төв өргөөнд болно Энэ жилийн "Гэгээн Муза-11” наадамд “Драмын жүжгийн төрөл”, “Дуулалт жүжгийн төрөл” “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл -ийн нийт 21 жүжгийн 80 гаруй уран бүтээлчид өрсөлдөж байгаа юм.

Та бүхэндээ “Гэгээн Муза-11” наадмын хоёрдугаар шатны үзлэгийн тоглолтын хуваарийг танилцуулж байна.

  1. 05 сарын 12-ны 12.00 цагаас “Чоно ба долоон ишиг” Улаанбаатар чуулгын тайзнаа
  2. 05 сарын 12-ны 19.00 цагаас “Кихот ноён” УДЭТ-ын тайзнаа
  3. 05 сарын 13-ны 15.00 цагаас “Гоолингоо” Улаанбаатар чуулгын тайзнаа
  4. 05 сарын 13-ны 19.00 цагаас “Ээрэн хүрээ” УДЭТ-ын тайзнаа
  5. 05 сарын 14-ны 12.00 цагаас “Норовын намтар” УДЭТ-ын тайзнаа
  6. 05 сарын 14-ны 19.00 цагаас “Ромео Жульетта” UВ р1асе-ын тайзнаа
  7. 05 сарын 15-ын 13.00 цагаас “Хүний дуу хоолой” УХТ-ын тайзнаа
  8. 05 сарын 15-ын 15.00 цагаас “Шүтээн гэмээр диван” УХТ-ын тайзнаа
  9. 05 сарын 15-ны 17.00 цагаас “Наташагийн мөрөөдөл” УХТ-ын тайзнаа
  10. 05 сарын 15-ны 19.00 цагаас “Монгол шатрын домог” УДЭТ-ын тайзнаа
  11. 05 сарын 16-ны 11.00 цагаас “Солиорол” “В1аск Ьох” театрын тайзнаа
  12. 05 сарын 16-ны 12.00 цагаас “Бичлэг” “В1аск Ьох” театрын тайзнаа
  13. 05 сарын 16-ны 15.00 цагаас “Сандлууд” “В1аск Ьох” театрын тайзнаа
  14. 05 сарын 16-ны 19.00 цагаас “Сэрүүн хасын нууц” СТӨ-ний тайзнаа
  15. 05 сарын 17-ны 10.00 цагаас “Эрх цагаан унага” УДЭТ-ын тайзнаа
  16. 05 сарын 17-ны 14.00 цагаас “Хүлээлт” УХТ-ын тайзнаа
  17. 05 сарын 17-ны 16.00 цагаас “Тэнгэрийн аялгуу” УХТ-ын тайзнаа
  18. 05 сарын 17-ны 19.00 цагаас “Ван хүний үр” УДЭТ-ын тайзнаа
  19. 05 сарын 18-ны 14.00 цагаас “Муурын байшин” УДЭТ-ын тайзнаа
  20. 05 сарын 18-ны 16.00 цагаас “Хоёр хүний дэмийрэл”  УХТ-ын тайзнаа

Наадмын шагналын төрөл:

  1. Төрөл тус бүрд шилдэг номинацийн эзэд
  2. ССАЖ-ын сайдын нэрэмжит “Шилдэг залуу” уран бүтээлч
  3. Ерөнхий зохион байгуулагч /"Гэгээн Муза” академи/-ын нэрэмжит ахмад уран бүтээлчидэд зориулсан “Хүндэт Муза”
  4. Шүүгчдийн нэрэмжит “Тусгай шагнал”
  5. Шилдгийн шилдэг бүтээлд олгох “Грапри" цомыг гардуулна.