m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 00:29
192
Улсын аварга С.Мөнхбат түрүүлэв

“Улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаан” Монгол бөхийн өргөөнд өнгөрсөн амралтын өдөр боллоо. Хорин гурав дахь удаагаа зохиогдож буй энэ барилдаан бөх сонирхогчдын дунд хүсэн хүлээдэг , нэр хүнд бүхий барилдаан болоод байна.  Улс аймгийн алдар цолтой  224 хүчтэн зодоглосон энэхүү барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Сүхбаатарын Мөнхбат аварга түрүүлж , Төв аймгийн Баянхангай сумын бөх Батзоригийн Батмөнх заан үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Завхан аймгийн Их-Уул сумын бөх Улсын гарьд Батнасангийн Гончигдамба, Говь-Алтай аймгийн Цээл сумын бөх Улсын гарьд Жанцангийн Бат -Эрдэнэ нар шалгарлаа. Уг барилдааныг үндэсний манлай үйлдвэр "Арвайн үндэс" компаний 10 жилийн ойн нэрэмжит болгон зохион байгуулсан байна.