m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.21 02:58
56
Төслийн хүрээнд 1000 шилдэг инженер бэлтгэнэ

Монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон улсад хийсэн айлчлалынхаа үеэр “Монгол-Япон улсын дунд хугацааны хамтын ажиллагааны хөтөлбөр”-т “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг хэрэгжүүлэхээр тусгасан билээ. Түүний дараа Боловсрол, шинжлэх ухааны сайд Японы их дээд сургуулиудтай холбоо тогтоож, инженер, технологийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх ажлыг богино хугацаанд эхлүүлэх боломжийг бүрдүүлсэн юм. Өчигдөр нээлтээ хийсэн “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн зорилго нь Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол Улсын их сургуулийн инженер бэлтгэх болон байгалийн ухааны хөтөлбөрүүдийг олон улсын түвшинд хүргэх, Багш, эрдэмтэн судлаачдын сургалт, судалгааны ажлын чанарыг дэмжих,  Инженер техникийн чадварлаг мэргэжилтэнг богино хугацаанд бэлтгэх юм.

Хөтөлбөрт хамрагдаж, дэлхийн шилдэг их сургуулиудын нэг Токиогийн их сургуульд зээлээр суралцах залуусыг энэ сарын 25-аас бүртгэж эхэлнэ. Дээрх төслийн хүрээнд нийт 1005 хүний элсэлт, шалгалтын болон сургалтын төлбөр, онгоцны зардал, амьжиргааны зардлыг санхүүжүүлж, өндөр зэрэглэлийн инженер болгон бэлтгэх юм.