m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 01:19
42
Нийтийн тээврийн хөгжлийн гарцыг тодорхойлох чуулган болно

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч төрийн болон хувийн хэвшлийн 25 байгууллага, салбарын удирдах байгууллагууд хамтарч “Нийтийн тээврийн хөгжлийн гарц”-аа тодорхойлохоор энэ сарын 23-нд чуулах гэж байна.  Анх удаа зохион байгуулах тус  чуулганыг  60 жилийн ойгоо тэмдэглэж байгаа нийтийн тээврийн ууган байгууллага “Автобус I” ОНӨҮГ-аас санаачлан ерөнхий зохион байгуулагчаар “Автобус III” ОНӨААТҮГ, хамтран зохион байгуулагчаар “Тэнүүн Огоо” ХХК ,  “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ,  Нийтийн тээврийн хөгжлийн консерциум оролцох юм.

Чуулганыг зохион байгуулснаар Нийтийн тээврийн салбарын туулж өнгөрүүлсэн замнал, өнөөгийн нөхцөл байдлаа дүгнэсний үндсэн дээр ирээдүйд барих бодлого, хөгжлийн гарцыг  тодорхойлох зорилготой.  
Нийтийн тээвэр хэмээх нийгмийн захиалгат үйлчилгээг хүргэхийн тулд тус салбарын хүний нөөцийн бодлого стандарт ямар байхаас эхлээд нийтийн зорчигч тээврийн тогтвортой ухаалаг тогтолцоог бий болгох боломж бололцоо, судалгаа, хүн нэг бүрт үйлчилгээ үзүүлэхийн тулд зам маршрутаа хэрхэн зохицуулах, түүнчлэн салбарын хөгжилд төр хувийн хэвшлийн түншлэл ямар байх гээд олон чухал асуудлыг “Нийтийн тээврийн хөгжлийн гарц” чуулганаар хөндөж хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Нийтийн тээврийн салбарынхан зорчигчийн аюулгүй байдлыг хангасан шуурхай, тасралтгүй, соёлтой үйлчилгээг иргэн бүрт хүргэж,  нийслэлийн соёлыг түгээхийн төлөө нэгдэж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээдэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.