m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.21 04:05
75
"Музей ба хөгжил чуулган – 2014" боллоо

“Музей ба хөгжил чуулган – 2014”-ийг Завхан аймгийн Улиастай хотноо ССАЖЯ, Монголын Үндэсний музей, Завхан аймгийн ЗДТГ, ССАЖГазар, Завхан аймгийн Музей хамтран амжилттай зохион байгуулжээ. Тус чуулганд хөгжингүй орны музейн үзүүллэг дэглэлт, зохион байгуулалтын туршлагаас судлан нэвтрүүлэх, аймгийн музейн танхимын шинэчлэн дэглэлт, Музейн үзүүллэгийг зохион байгуулах дадлага сургалт, музейн тухай хуулийн төслийн танилцуулга хэлэлцүүлэг, санал асуулга, шилжин явах цомын төлөөх гар бөмбөгийн аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээн, буудлагын болон сагсан бөмбөг шидэлтийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг спортын уралдаанууд, түүнчлэн Завхан аймгийн музейг үзэж танилцах, харилцан туршлага солилцох, түүх, соёлын дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах зэрэг олон арга хэмжээг зохион байгуулж, нийт улсын болон орон нутгийн чанартай 28 музейн үе үеийн 280 орчим ажилтнууд, зочид төлөөлөгчид оролцжээ.