m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 02:03
38
ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр дуусна

Өнөөдөр Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 18.00 цагт дуусах тул шалгалтдаа амжиж бүртгүүлэхийг албаныхан анхааруулж байна. Мөн түүнчлэн бүртгэл дууссаны дараа нэмэлт бүртгэл, засвар хийхгүй учраас энэ хугацаанд амжиж шалгалтын хичээлээ бүртгүүлэх эсвэл засвар хийлгэх хэрэгтэй аж. Энэ жилийн хувьд 38 мянган шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөх урьдчилсан тооцоотой талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлсэн. ЭЕШ-ыг энэ жил улсын хэмжээнд 53 шалгалтын төв болон сургуулиудад зохион байгуулах гэнэ. Эдгээрээс аймаг бүрт нэг, үлдсэн нь нийслэлд байх учраас шалгуулагч аль сургуулийн анги танхимд очиж шалгалт өгөх талаарх баталгаажуулсан хуудас буюу суудлын хуваарийг ирэх сарын 15-наас хойш “www.eec.mn” сайтаас өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгийг ашиглан хэвлэн авах юм байна. Элсэлтийн ерөнхий шалгалт Монгол хэл, бичгийн хичээлээр зургадугаар сарын 14-нд эхэлж, 19-нд дуусах юм байна. Тэгвэл эцсийн дүн долдугаар сарын 1-ний дотор гарах бөгөөд Монгол, хэл бичгийн шалгалтын дүн долдугаар сарын арваны дотор гарах аж.

Н.Байгаль