m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 02:06
28
Малайзын онгоц дахиад л ослын буулт хийлээ

Энэ сарын 20-нд буюу өчигдөр Малайзын агаарын тээврийн MH192 дугаар нислэгийн 159 зорчигч, долоон онгоцны багийн ажилтантай “Боинг 737-800” онгоц ослын буулт хийжээ. Уг онгоц нь Малайзын Куала Лумпураас Энэтхэгийн Бангалор хот руу хөдөлсөн боловч дугуйнд нь доголдол гарсны улмаас цагийн дараа, орон нутгийн цагаар шөнийн 01.56-д Куала Лумпурт эргэж буусан байна. Тус агаарын тээврийн ажилтан “Баруун талын дугуйнд гэмтэл гарсан учраас эргэж буцахаас өөр аргагүй болсон” гэж мэдэгджээ. Онгоц буухын тулд Куала Лумпурын нисэх буудал дээр хоёроос олон удаа тойрон эргэлдсэн гэнэ. Малайзын Зам тээврийн яамны сайд Хишамуддин Хуссейн амьд үлдэж чадсан зорчигчид болон агаарын тээврийн ажилтнуудтай уулзжээ.  

Г.Төгөлдөр