m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 02:12
141
ГГСҮТ-ийн захиралд нэр дэвшигчдийг өнөөдөр бүртгэнэ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлын албан тушаал эзэнгүй байсаар багагүй хугацааг өнгөрөөгөөд байна. Тэгвэл энэ албан тушаалд өрсөлдөх албан тушаалтнуудыг Төрийн албаны зөвлөл өнөөдөр бүртгэхээр болжээ. Тус албан тушаалд өмнө нь нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байсан  хүмүүст эрүүл мэндийн салбарт удирдах албан тушаал хашиж байсан, докторын зэрэгтэй хүн байх шалгуур тавьж байсан бол энэ удаа анагаах ухааны боловсролтой, эрүүл мэндийн салбарт 15 ба түүнээс дээш жил ажилласан байх шаардлагыг тавьжээ.